Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сирид хэрэглээний бүтээгдэхүүн тансаг хэрэглээ болоод байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 18 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Саван, ариутгалын бодис авч чадахгүй байна.
  • Бид дайнаас зугтаж болох ч, Ковид-19 халдвараас зугтах боломж алга.
  • Эм бэлдмэлийн хомсдолд орж, эмнэлэгийн ор тусгаарлах байргүй болжээ.
  • Сирийн Идлиб вирусний эсрэг хамгийн хамгаалалт муутай газруудын тоонд багтаад байна.

Сирийн Идлиб мужид амьдардаг  Фатима Ум Али  өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19 халдвараас хамгаалахыг хүсч байгаагаа олон нийтэд илэрхийлжээ. Гэвч тэдний хувьд саван, ус, ариутгагч бодис зэрэг нь тансаг хэрэглээ болоод байна. Ум Али CNN-д өгсөн ярилцлагандаа “Бид цэвэрхэн байхын тулд өөрсдийн боломжоор хичээдэг ч саван, гар ариутгагч зэргийг авч чаддаггүй.” гэжээ.

Тэр Сирийн босогчдын эзэмшдэг Идлиб мужийн тариалангийн чидун жимсний талбайд байрлах нэгэн асарт амьдардаг.Тэнд амьдарч буй хүүхдүүд амьдралын хүнд нөхцөлийн улмаас амиа алдах тохиолдол их гардаг байна. Тэрээр Сирид есөн жилийн турш үргэлжилж байгаа мөргөлдөөний үеэр гэр бүлийнхээ олон гишүүнийг алджээ. 2011 онд дайн эхлэхэд Хама мужид байсан ч дайралтаас зугтааж нэгээс нөгөө муж руу нүүсээр өдгөө Идлиб мужид иржээ.


Гэхдээ тэдний хувьд дайн,түрэмгийллээс зугтааж болоод байсан ч яг одоо тархаад буй Ковид-19 халдварын тахлаас зугтаах боломж бага байгаа юм. Идлиб дэх эмнэлгийн байгууллагууд эм хангамжийн нөөцгүй болж, тусгаарлах байр ор хүрэлцэхгүй зэрэг олон асуудалтай байгаа юм. Эмнэлгийн дэд бүтэц, хангамж муу байгаагаас болж халдвар улам хурдан тархах магадлалтай байгаа юм. 

Идлибийн эрүүл мэндийн салбарт бас нэгэн тулгараад байгаа асуудлын нэг Ковид-19 вирусыг илэрүүлэх үйл явц удаашраад байгаа явдал юм. Эмнэлгийн ажилчид  нэг л төхөөрөмж дээр шинжилгээны сорицыг илрүүлэх боломжтой. Нөхцөл байдлаас шалтгаалан Туркийн EWARN-наас Ковид-19 вирусний 300 ширхэг тест захиалсан боловч хэдэн долоо хоног хүлээлгэсний эцэст өнгөрсөн Лхавга гарагт төв эмнэлгийн лаборторид нь иржээ. 

Эмнэлгийн ажилтнуудыг мэргэшүүлэх, халдварын үед хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл өгч байгаа хэдий ч ажиллах хүчин хомс байгаа юм.

Дэвсгэр мэдээлэл: Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр “Ковид-19 тахал нь иргэний дайн, мөргөлдөөнтэй байгаа улс орнуудыг “ Аажмаар цунами шиг нөмрөх” магадлал өндөр байгаа бөгөөд хэдэн зуун сая хүн амь насаа алдах эрсдэлтэй” байна гэдгийг хэлсэн билээ.

                                                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж: CNN 

Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбайг нийтийн эдэлбэр газарт авлаа
Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбайг нийтийн эдэлбэр газарт авлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.