Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт задгай барааг чингэлгээр хүлээж АВНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 11 секунд

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүй байхаар болсон. Энэ хүрээнд Эрээн хотын хилийн боомтыг чангатгаж, Эрээн боомт төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байх хугацаагүй шийдвэр гаргасан билээ. Энэ талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодрууллаа.

-Эрээн хотын хилийн боомтыг чангатгаж, Эрээн боомт төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар нарийн мэдээлэл өгнө үү?

-Замын-Үүд, Эрээн боомтын хувьд өдөрт 14 цариг галт тэргээр нэвтэрдэг. Үүнтэй холбогдуулан Эрээн хотын Засгийн газар болон шуурхай штабаас Монголоос төмөр замаар орж ирж байгаа ачаа тээврийг чингэлэг тээврээр авна гэдэг шийдвэр гаргасан байна. Эрээн хотын корновирустай тэмцэх шуурхай штаб 81.83 гэсэн мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн модон материал, хуванцар, барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүний гараар ачдаг учраас зогсоож байна.

-Яагаад шалтгаанаар ийм шийдвэр гаргав?

-Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад төлөөлөгчөөр сууж байгаа төлөөлөгчтэй уулзаж ярилцлаа. Ярилцахад, Манжуур талаас хил дамнаж олон төрлийн коронавирусийн тохиолдол батлагдаж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэсэн мэдээллийг өгч байна. Хөлөн-Буйрд сүүлийн 24 цагийн хугацаанд 20 гаруй тохиолдол илэрсэн. Энэ нь Төмөр замын ажилчдаар дамжиж, Манжуураас орж ирсэн учир ӨМӨЗО-ы коронавирустай тэмцэх албанаас ийм шийдвэр гаргасан гэсэн тайлбарыг өгч байна.

Мөн 28-ны өдөр төмөр замаар орж байгаа нүүрс,төмрийн хүдэр, жонш гэх мэт нунтаг ачаа байдлаар ордог ачааг Эрээн хүлээж авахгүй. Гэхдээ нийгмийн сүлжээнд гарсан шиг хил боомт хаагдсан гэсэн ойлголт биш шүү. Чингэлэг хэлбэрээр авна гэж байгаа юм.

Эрээн хотод өнгөрсөн аравдугаар 13-наас хойш ачаа тээвэр зогссон хэдий ч Монгол-Хятадын хил дээр хааш хаашаа 100 метр, өргөн нь 800 метр чингэлэг тээврийн талбай байгуулъя гэсэн тохиролцоо хийчихсэн байгаа. Бидэнд байгаа мэдээллээр 0 цэгээс нааш ачаа тээврийг Монголын төмөр зам хариуцаж ажиллахаар болсон байна. Энэ бэлтгэл хангагдах юм бол тээвэрлэлийг хийнэ.

-Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх вэ?

-Сая ӨМӨЗО-ы Эзнээ хошуунд хил дамнаж өвчин гарснаас хойш тус хошууны намын дарга болон бусад ажил хариуцаж ажилласан дарга нарыг халж хатуу арга хэмжээ авсан. Үүнтэй уялдуулаад манай улстай хил залгаа оршиж байгаа боомтууд дээр Хятадын тал хатуу арга хэмжээ авч банйа.

Тодорхой зохион байгуулалт л өөрчлөгдөж байна. Задгай гардаг ачаагаа л чингэлгээр авъя гэж байгаа юм. Цаашдаа энэ нь үргэлжилнэ. Өвлийн олимп болох гэж байна. Тиймээс дотооддоо чанга арга хэмжээ авч байна гэж харж байна. 2020 Хятадын Коммунист намын хурал болох гэж байгаа болохоор улам л чангарах байх. Гэхдээ хоёр талдаа тохиролцоолд үйл хэвийн явна гэж харж байна.

“Дүүжин тээвэр нь 2 улсын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл“
“Дүүжин тээвэр нь 2 улсын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.