М.Батбаяр: Богд Зонхова төслийг соёлын яамнаас оруулаагүй

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/24
Унших
1 минут 17 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Богд Зонхова цогцолборын талаар соёлын дэд сайд М.Батбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед Богд Зонхова төслийг соёлын яамнаас оруулаагүй. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр 2021 оны Соёлын яамны төсөв дээр нэмж суулгасан. Тухайн үедээ энэ төслийн өртгийг 5.5 тэрбум төгрөг, 2021 оны санхүүжилтыг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоосон. Харин 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу соёлын яам түүх, шашин, соёлын цогцолбор Богд Зонхова төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв, эдийн засгийн тооцоо, хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ төслийг анхнаасаа төсөвт суулгаагүй учир 5.5 тэрбум төгрөгийг яаж тооцсоныг бид мэдэхгүй. Бодит өртөг нь 32.5 тэрбум төгрөг болсон. 2021 онд зураг төсөл боловсруулахдаа БХБЯ, НЗДТГ-тай хамтран баталсан" гэлээ.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    энэ нөхөр гүлдийчээд мэдэхгүй байна гэж юу байх билээ. тэндэр болгонд тагжигнаж тогжигноод гүйдэг