Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сувд: Үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй, үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Улс тунхагласны баярыг тохиолдуулан урлаг соёлын зарим эрхэмд шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө.

Тодруулбал, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол олгосон юм.

Энэ үеэр Хөдөлмөрийн баатар Н.Сувд "Өнөөдөр би хамгийн түрүүнд шинэ Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмадууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Тэдний зүтгэл, тэдний хүсэл бидэнд өнөөдөр шагнал болон бууж байна. Мөн үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Тийм учраас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний хүчээр Монголын театр өдий хүрсэн юм шүү" гэлээ.

Нэмж дурдахад түүний ээж Л.Цогзолмаа нь Хөдөлмөрийн баатар билээ.

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:  Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм
Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм
 
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.