Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Magic box” төслийн ялагч сум тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

"Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуус "Magic box" хэмээх төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь хэрэглэхгүй контейнерыг номын сан болгон тохижуулж, хүүхэд залуусыг хичээл хийх таатай орчноор хангах зорилготой юм.

Контейнерыг өмнөх долоо хоногт Сүхбаатарын талбайд зургаан хоногийн турш байршуулж, энэ хугацаанд 10 мянга гаруй ном хандиваар цуглуулсан байна. Төслийн сонгон шалгаруулалтад 75 сум материал ирүүлсэнээс Говь-Алтай аймгийн Тонхил сум шалгарчээ. Ингэснээр 10 мянга гаруй номтой контенейрийг тус суманд байршуулах юм.

Венесуэл Улсад хоёроос дээш насныханд ковидын вакцин хийж эхэлжээ
Венесуэл Улсад хоёроос дээш насныханд ковидын вакцин хийж эхэлжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.