Венесуэлийн эрх баригчид 2-оос дээш насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн талаар тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэв.
Нийт хүн амын 70% нь аль хэдийн вакцинжуулалтад хамрагдсан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт мэдэгдсэн юм.
"Венесуэлийн хүн амын 70 орчим хувь нь вакцинд хамрагдсан. Даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 8-наас Венесуэлд хоёр наснаас дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ" гэж төрийн тэргүүн "Venezolana de Television" сувагт өгсөн ярилцлагын үеэр мэдэгджээ. Тус улсын хувьд арваннэгдүгээр сарын 30 гэхэд нийт хүн амын 80 хувийг, арванхоёрдугаар сарын 31 гэхэд 90 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: TASS