
Эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээд болон 16, 32 настай хоёр эмэгтэй амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Үүнтэй холбоотойгоор Лантуун дохиогийн Ч.Ганхжавхлан хүчирхийллийн эсрэг төв байгуулах тухайгаа мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Аймшигтай шүүх хурлууд боллоо. Гэнэт хутгалчихаагүй олон жил хүчирхийлсэн байгаа биз. Тэр үедээ яагаад хэн нэгэнд хандсангүй вэ ...
За яахав бид нэг ийм төв энэ 7 хоногт хийж эхлүүлнэ ээ. Цагдаад очихоосоо, хэн нэгэнд хандахаасаа айгаад байгаа хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс энд ирж маш найдвартай нууцлалтай хайрцагт нэр усаа нуугаад ч хамаагүй холбоо барих хаягаа үлдээгээд далд хүчирхийлэлд өртөж байгаа нөхцөл байдлаа бичиж хийх боломжтой, цахимаар бас мэдээлэл авна. Ард нь бид сэтгэлзүйч, хуульч, цагдаатай хамтарсан баг ажиллуулж та бол хохирогч, та хамгаалуулах эрхтэй, энэ чөтгөрийн тойргоос эртхэн гарахгүй бол ийм эрсдэлтэй гэдгийг ойлгуулах оролдлого хийх болно. Энэ бол мөрөөдлийн зураг нь л даа. Гэхдээ үүнийг хийх болно ажил 70 хувьтай явж байгаа. Энэ үр дүн сайтай байвал цааш нь өргөжүүлэх болно" гэжээ.