Өнгөрөгч аравдугаар сарын 25-31-ний хооронд Хуульзүй, дотоод хэргийн яамнаас Нотариатчийн мэргэшлийн шалгалт авахдаа алдаатай тест боловсруулж, хуваарийг тодорхой мэдээлээгүйгээс 20 гаруй иргэн хохирчээ. Тэдгээр иргэдийн төлөөлөл өнөөдөр /2021.10.31/ мэдээлэл хийлээ.
Хохирсон иргэн "Хуульчид дундаас нотариатчийг сонгон шалгаруулах шалгалт 2016 оноос хойш таван жилийн дараа энэ жил зохион байгуулагдсан. Шалгалт гурван үе шаттай. Тест, бодлогын, ярилцлагын шалтгалт хэзээ болохыг тодорхойгүй байсан. Анхнаасаа зар мэдээллийг оролцогчдийг төөрөгдүүлэх байдлаар тодорхой бус зарласан. Сорилын шалгалтын явцад оролцогчийг оруулж, гаргасан. Тус шалгалтад тэнцсэн хүмүүс орой 22 цаг хүртэл бодлогын шалгалтынхаа зарыг харахад ороогүй байсан. Гэтэл хүмүүсийг амарсан хойно дараагийн шалгалтын товыг зарласан. Мэргэжлийн хороод оролцогчдод албан мэйлээр нь мэдээллийг өгч байсан. Шалгалтын зарын хангалттай бүх арга хэлбэрээр түгээгээгүйн улмаас бодлогын шалгалтад тэнцсэн 20 орчим хүн хоцорсон. Хохирсон иргэд ХЗДХЯ-нд гомдол гаргасан боловч дахин оролцуулах боломжгүй гэх хариу өгсөн. Энэ нь олон хуульчдыг зургаан жилд нэг болох шалгалтад цаг заваа зарцуулж бэлдсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж харж байгаа. Иймээс бодлогын шалгалттай холбоотой хоцорсон 20 орчим хүмүүс нэгдэж Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэхээр болсон" гэлээ.
"ХЗДХЯ тэгш бус байдал гаргасан байтал гомдол гаргах боломжоор хязгаарлаж байна"
Хохирсон иргэдийн өмгөөлөгч "ХЗДХЯ гурван төрлийн алдаа гаргаад байгаа юм. Шалгалтын товыг тогтооно гэж байгаа юм. Шалгалт нь гурван хэлбэртэй. Гэтэл шалгалтын товыг тогтоохдоо зөвхөн нэг хэлбэрийнх нь буюу сорилын шалгалтын товыг тогтоочихоод нөгөө хоёрынх нь товыг тогтоогоогүй. Сайдын өөрийнх нь баталсан журмаар гурван шалгалтын товыг тогтоох ёстой. Хоёрдугаарт, гомдол гаргах боломжоор хязгаарлаж байна. Оройн 20 цаг гэхэд гомдол гарга гэж байна. Гэтэл 16 цагт шалгалт өгчихөөд гарч иртэл 17:30 цагт дуусна. Оройн 20 цагт гомдлоо гарга гэж байгаа юм бол яагаад өглөө 09 цагт шалгалтаа зохион байгуулахгүй байгаа юм. Зориуд гомдол гаргах хугацаагаар хязгаарлаж байна.
Гуравдугаарт, сорил алдаатай байна гээд гомдол гаргахаар хүлээн авахаас татгалзаж байна. Татгалзах эрх захиргаанд байхгүй. Захиргаа гомдлыг хүлээн аваад үндэслэл бүрийг хянан шалгаж, хариу өгөх үүрэгтэй.
Дөрөвдүгээрт, тэгш бус байдал гаргаж байгаа юм. Бодлогын шалгалт маргааш гэдгийг өмнөх өдрийн 21 цагт мэдэгдэж байгаа юм. Тавдугаарт, журмаараа бодлогын шалгалтад 30-аас доош оноо авсан хүн ярилцлагад орохгүй. Гэтэл 30-аас доош оноотой хүн ярилцлагын шалгалтад орж байна. Иймээс бид энэ асуудал дээр ажиллаж байна" гэлээ.