Калифорнийн UCLA кампусын гаднах Ли Вэнлянгийн дурсгал. Зургийн эх сурвалж: AFP
БНХАУ-ын Ухань хотод анх Ковид-19 вирусийн халдвар дэгдэхэд Ли Вэнлян гэх залуухан эмч тус өвчний тухай анх олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлэг өгч байсан билээ. Тухайн үед Хятадын хэвлэлүүд түүнийг дэмий цуу үг тарааж ард иргэдийг сандаргасан “эсэргүү” хэмээн буруутгаж байсан юм.
Харин эмч залуу өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр 34 насандаа нас барж, тус мэдээ Хятадуудад ихээхэн бухимдал бас уйтгар гунигийг төрүүлжээ.
Түүнийг нас барсны дараа мөрдөн байцаалтын баг гарч, эмч залууг “эсэргүү” бус харин ч “баатар”, “сэрэмжлүүлэгч” байсан хэмээн үзжээ. Тодруулбал,
Хятад улсын Авлигатай тэмцэх дээд байгууллага болон Үндэсний Хяналтын хорооноос гаргасан тайланд дурьдсанаар:
Тэдний Ухань руу илгээсэн баг тус эмчийг анх вирусийн тухай хэрхэн олж мэдсэн, цагдаагийн газарт хэрхэн байцаагдсан, өвчтэй үедээ хэрхэн эмчлүүлж байсан зэргийг мөрдөхөөр явжээ. Тэдний гол үүрэг нь эмчийг байцаасан цагдаагийнхан түүнийг журмын дагуу байцаасан уу, эсвэл зүй бусаар байцаалт авсан уу гэдгийг шалгах байсан аж.
Мөрдөн байцаалтын багийнхан мөрдлөгийн үр дүнд Ли өөрийн үйлдлээрээ олон нийтийн дэг журмыг алдагдуулаагүй бөгөөд түүнийг харин ч зоригтой тэмцэж, золиос гаргасан мэргэжилтэн хүн хэмээн тодорхойлжээ.
Мөн тэд ийнхүү Ли Вэнлянийг буруугүй гэдгийг тогтоосон тул эмчийг “донгодсон” цагдаагийнхан “Зэмлэлээ буцаах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл өчигдөр Хятадын твиттертэй төстэй сүлжээ болох Вэйбо дээр нэгэн иргэн “Ингээд л болоо юу?” хэмээн бухимджээ. Тэрхүү постыг 160 сая хүн үзэж, тус сүлжээн дээрх хамгийн их уншигчтай сэдэв болсон байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард буюу эмчийг дөнгөж нас барсны дараа ЗГ-ыг буруутгасан постууд хяналтад өртөн усгагдаж байсан бол энэ удаа Засгийн газрын тайланг шүүмжилсэн дээрх нийгмийн сүлжээн дэх постууд одоо ч Вэйбо дээр явсаар байна.
Харин нас барсан эмчийн гэр бүлд ЗГ-аас үйлдвэрлэлийн ослын мөнгө өгч, эмчийн оршуулгын ёслолын зардлыг гаргасан байна.
Мөн үүнтэй холбоотой өөр нэгэн мэдэгдэл бол Уханийн цагдаа нар эмчээс байцаалт авсан хоёр цагдаагийн ажилтныг олж, тушаал өгсөн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн мэдэгдлийг олон нийт шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл, тэд “Эдгээр ажилтнууд удирдагчийнхаа тушаалыг дагаагүй гэж үү? хэмээн өмөөрсөн байна. Харин тэд уулчлалт гуйх ёстой хүн нь Уханийн Засгийн газрынхан өөрсдөө гэж үзжээ. Ялангуяа хотын удирдлагууд энэ асуудлын гол буруутан хэмээн тархалтын эхэн үеэс буруушаасаар ирсэн байна.
Тэр цагаас хойш вирус дэлхийн хэмжээнд 172 улс оронд тархаж, 220,000 орчим хүн халдвар авч, 8,900 гаруй хүний амь насыг хохирч, дэлхийн эдийн засаг уналтад орж байна.
Эх сурвалж: Reuters
Х.Үүрийнтуяа