Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатарын “Ам нээвэл“ нэвтрүүлгийн үеэр дурдсан онцлох эшлэлүүд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 6 секунд

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орон хэд хэдэн асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийж, мэдээлэл өгчээ. Түүний ярилцлагын онцлог хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.

ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САН ҮҮСГЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-аас нийлүүлэлтээ багасгах талаар хэлмэгц тэр хэмжээтэй дүйцэхүйц нефтийн худалдан авалтын гэрээг БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдтэй байгуулаад мөнгөө шилжүүлсэн байсан. Гэтэл БНХАУ дахь дотоодын тээвэрт асуудал үүссэнээр саяын хомстол үүссэн. Иймээс дотоодын нефтийн үйлдвэрээ даруй барих шаардлагатай. Цаашид Засгийн газраас барих бодлого нь үнийн өсөлт болон нөөцийн бүрдүүлэлтийн сан үүсгэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсруулж байгаа.

ШҮҮГЧ НАРЫН ЦАЛИН ТИЙМ Ч ӨНДӨР БИШ, ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ

Шүүгчээр тавих шалгуурыг хангаагүй хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулаад Ерөнхийлөгч рүү явуулсан тохиолдолд Ерөнхийлөгч томилохгүйгээр татгалзах эрхтэй болж байгаа юм.

Шүүгч нарын цалинг би тийм ч өндөр гэж хэлэхгүй. Дунджаар 3 сая төгрөгийн цалин авдаг. 2013 онд шүүгч нарын цалин, ангилалыг ахиулах ажил хийгдсэн. Үүнийг дагаад прокурорын цалин нэмэгдсэн. Мөрдөх байгууллагын алба хаагчдын цалин дорвитой нэмэгдээгүй байгаа. Бид цалин нэмээд авлигын асуудлыг цэгцэлж чаддаг бол энэ бол маш хялбар арга. Бид шүүгчдийн ажиллах орон зай, зарчим, үйл хөдлөл бүрийг хуулийн хайрцганд оруулж байж үр дүн гарна гэсэн агуулгаар шүүхийн шинэчлэлийн тухай хууль бичигдсэн.

ГАЗАР ОЛГОЛТЫГ 100 ХУВЬ ЦАХИМЖУУЛНА

Ирэх жилээс эхлэн газар олголтыг 100 хувь цахимжуулна. Иргэдийн 0.7 га газрыг үнэгүй олгодог зарчим хэвээр үлдэнэ. Бусад төрлийн бүх газрыг онлайн болон биечилсэн дуудлага худалдаагаар зарна. Төрийн зүгээс хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөртөө зориулсан газрыг төр өөртөө олгох юм. Энэ бүхнийг онлайнаар явуулна. Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулахаар газар авах гэж байгаа хүн дуудлага худалдаанд оролцон үнэ хаялцаж л авна. Өөр хувилбар байхгүй болно.

ОЮУ ТОЛГОЙН ХОЁР ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭЦСИЙН ДҮНД БИД ӨРГҮЙ ХОЦОРНО

Оюу толгойн ажлын хэсэг долоо хоног бүр хэлэлцээрийн ширээний ард сууж, тодорхой асуудлуудаар хэлэлцээр өрнүүлж байгаа. Энэ долоо хоногийн сэдэв бол Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нүүрсээр галлаж ажилладаг цахилгаан станцыг барих үүрэгтэй. Энэ гэрээний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хэлэлцэнэ.

Зардлын хэтрэлт Рио тинтогийн менежментийн багийн хэлж байгаачлан геотехникийн хүндрэлээс болоогүй байгаа талаар дүгнэлт гарсан. Зардлан хэтрэлттэй холбоотой тайлбар захидлыг Рио тинтогийн зүгээс ирүүлсэн. Үүийг Ерөнхий сайдад танилцуулна.

Хоёр талын хэлэлцээрийн эцсийн үр дүнд нэгдүгээрт бид өргүй хоцорно. Хоёрдугаарт хэрхэн ашгаа наашлуулах нь тодорхой болно.

ӨӨРИЙГ НЬ ЦОХИДОГ НӨХРИЙГ Э.ЦЭНДБААТАР ЭХЛЭЭД ЦОХИЖ УНАГААСАН ЮМ БИЛЭЭ

Э.Цэндбаатарыг олимпын наадамд оролцохоос ч өмнө үндэсний шигшээ багаас хассан юм билээ. Хурал болоод хамтдаа хоол идэн 18.30 цагт тарцгаасан. Вино ч байгаагүй, пиво ч байгаагүй.

Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс энэ бол нэг удаагийн бус, хэд хэдэн асуудал учраас сахилга оногдуулах ёстой гэсэн шийдвэрийг УЗ-ийн 19 гишүүн дэмжиж ДАШТ-нд оролцох эрхийг нь хассан.

Э.Цэндбаатарын зодооны бүтэн бичлэгийг би үзсэн. Өөрийг нь цохидог нөхрийг Э.Цэндбаатар эхлээд цохиж унагаасан юм билээ. Цохиулсан нөхөр эргээд Э.Цэндбаатарыг цохиход унасан байсан. Гэхдээ дуутай бичлэгийг үзэхэд ухаан алдаагүй "хүрээд ир" гэсэн агуулгатай үг хэлсэн байна лээ.

Хүн бүрт ямар нэгэн хобби байх эрхтэй байх. Би багаасаа боксын үнэнч хөгжөөн дэмжигч байсаар ирсэн. Миний "нусан" багын найзууд энэ спортод өөрсдийгөө зориулсан. Бусад улс орнуудад ч Хууль зүй дотоод хэргийн сайд нар нь боксын холбоог ахалж явдаг жишиг байдаг.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглана
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.