Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: ЗТХЯ тендерт оролцоод гүйгээд байлгүй замын стандартыг өөрчлөх асуудлыг шийдмээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэрээ замын стандартыг өөрчлөх албан бичгийг ЗТХЯ-нд хүргүүлсэн талаараа мэдээллээ. Тэрбээр "Улаанбаатар хотод замын стандарт шаардлага хангахгүй байна. Зам тээврийн яам бодлогоо гаргадаг. Бодлогын бичиг баримтад нь 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй. Бодлогын яам бодлогоо хийгээч ээ. Бодлогын яам битгий тендерт ороод гүйгээд бай. Тэгэхээр ЗТХЯ бодлогын бичиг баримтыг яаралтай өөрчилж өгөхгүй бол Улаанбаатар хотын замын стандарт гэдэг зүйл үнэхээр орхигдсон зүйл болж байна. Хот замын стандартаа гаргадаг бол би гаргачихмаар байна. Гэхдээ хууль эрхзүйн хүрээнд ЗТХЯ гаргах эрхтэй. БХБЯ барилгын стандарт, нормоо гаргана. Тэгэхээр хот хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлд анхаарах зэрэг зүйлсийг хийдэг. Уг хоёр яаманд албан бичгээ явуулсан байгаа. ЗТХЯ-ны Авто замын газрынхан юм ойлгодоггүй юм уу, эсвэл хөдөлдөггүй юм уу, замын стандартаа өөрчлөхгүй асуудлыг хүндрүүлж байна. Замын стандартыг өөрчилж байж Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудал гарч ирэх юм. Тулгамдаж байгаа гол асуудлын нэг нь энэ шүү" хэмээлээ.

НЭМГ: 194 ЕБС-иас 1000 гаруй, 34 их сургуулиас 369, цэцэрлэгүүдээс 71 халдвар бүртгэгдлээ
НЭМГ: 194 ЕБС-иас 1000 гаруй, 34 их сургуулиас 369, цэцэрлэгүүдээс 71 халдвар бүртгэгдлээ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ