Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спортын мастер Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан. Сэлэнгэ аймаг хүртэл холын зайн гүйлтээ 1100 км туулж бариандаа өнөөдөр орно .

Нийт 48 хоногийн гүйлт хийж байгаа бөгөөд таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байна.

Ахлах ахлагч, гар бөмбөгийн спортын мастер Т.Рэнцэнбадам нь Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр өдөр бариандаа орохоор тооцоод байсан юм.

Тэрбээр, жилийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагчдаа санал тавьж, холын зайн гүйлтэд гарсан байна. Өнгөрсөн хугацаанд байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл багагүй таарсан ч тэр бүгдийг даван туулаад байгаа билээ.

Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд заавал эмнэлэгт хэвтэх гэж “зүтгэснээс“ болж, хүнд хэлбэрээр өвдсөн иргэдэд ор олдохгүй улам хүндэрч байна
Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд заавал эмнэлэгт хэвтэх гэж “зүтгэснээс“ болж, хүнд хэлбэрээр өвдсөн иргэдэд ор олдохгүй улам хүндэрч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.