Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: 2021 онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр Засгийн Газрын ээлжит хурал боллоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа.

2021 онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрэх хэдий ч 2022 Онд эдийн засаг буцаад сэргэнэ. Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ" гэв.

Өнөөдөр “Үдшийн музей-2021” үйл ажиллагаа болно
Өнөөдөр “Үдшийн музей-2021” үйл ажиллагаа болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.