Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шилдэг киноны жагсаалтыг “Дисней” компанийн уран бүтээл тэргүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

No description available.“Дисней” компанийн уран бүтээл болох “Shang-chi Аnd the ten rings” кино Хойд Америкийн шилдэг киноны жагсаалтыг өнгөрсөн долоо хоногийн туршид тэргүүлсэн. Тус киноны гол дүрийг бүтээсэн Симу Лю нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд Хятад Канад гаралтай жүжигчин юм. Түүнтэй Meng’er zhang , Awkwafina зэрэг жүжигчид хамтран тоглосон байна.

Дашрамд дурьдахад, уг бүтээл нь “Marvel”студийн цувралын анхны Ази супер баатартай кино бөгөөд өнгөрсөн долоо хоногт 34.7 сая ам долларын ашиг олсноор энэ долоо хоногт ч мөн тэргүүлсээр байна.

Мөн тус уран бүтээл АНУ, Канадын кино театруудад одоогийн байдлаар 144.5 сая ам долларын орлого олсон хэмээн Exhibitor Relations судалгааны байгууллагаас мэдээлжээ.

Б.Болортуяа

Эрэгтэй багш нарыг бэлтгэх чиглэлд анхаарах шаардлагатай
Эрэгтэй багш нарыг бэлтгэх чиглэлд анхаарах шаардлагатай
 
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.