Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэгтэй багш нарыг бэлтгэх чиглэлд анхаарах шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын үеэр боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудаа нэрлэсэн аж. Үүнд:

  • Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй юм.
  • Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
  • Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай
  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц
  • Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах
  • Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна
  • Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг
  • Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах
“Олимпт намайг ялсан ОХУ-ын тамирчинтай даагаа нэхэж, тулалдмаар байна“
“Олимпт намайг ялсан ОХУ-ын тамирчинтай даагаа нэхэж, тулалдмаар байна“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.