МУГТ, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөх шийдвэрийг Монголын боксын холбооноос гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус холбоо Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөх шийдвэртээ бат зогссон хэвээр байна. Харин уг асуудалд Э.Цэндбаатар өөрийг нь хөөх шийдвэрийг зөв хэмээн үзэж байгаа талаар байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд Э.Цэндбаатар болон түүний өмгөөлөгч нар МҮОХ-нд ДАШТ-д оролцох хүсэлтээ хүргүүлж байгаагаа мэдээллээ. Ингэхдээ МҮОХ тамирчнаа хамгаалах ёстой гэж үзжээ.
Э.Цэндбаатар МҮОХ-нд ДАШТ-д оролцох хүсэлтээ хүргүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.