АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг шалгаж эхэлсэн. Тодруулбал, АТГ-ын албан хаагчид Ц.Ганхүүгийн амьдарч байсан гэр болон ойр дотны хүмүүсийн гэрт нь нэгжлэг хийж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө валют зэргийг хураан авсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл түүнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.