Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнам иргэн Ковид-19 хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хэргээр таван жилийн хорих ял сонсжээ

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 49 секунд

Вьетнамын Ка Мау мужийн шүүх нутгийн иргэнийг коронавирус халдварын хязгаарлалтыг зөрчсөн гэх шалтгаанаар таван жилийн хорих ял оноожээ.
Яллагдагч Ле Ван Три нь иргэдэд халдварт өвчин тараасан гэж буруутгагдсан бөгөөд Вьетнамын эрүүгийн хуулийн дагуу тухайн хүний гэм буруугаас болж хүн нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ял оноодог аж.

Три өнгөрсөн гуравдугаар сард орон нутгийн бөөний захад ажиллахаар Вьетнамын хамгийн том хот Хо Ши Мин хотод очжээ. Ковид-19 хязгаарлалтын улмаас ажил олгогч нь түүний ажиллаж байсан Хо Ши Мин хотын бөөний зах үйл ажиллагаагаа зогсоосны дараа Три болон хүргэн ах нь долдугаар сард төрөлх Ка Мау муждаа буцаж очсон байна.

Ка Мау хотод буцаж ирэхэд нь Трид гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатайг эрүүл мэндийн газраас сануулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргахаар гэрээсээ гарч албаны хүмүүст орон нутгаас гараагүй хэмээн хуурамч мэдээлэг өгсөн байна.

Три 21 хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой байсан ч шаардлагыг биелүүлээгүй гэж шүүхийн тогтоол дээр дурджээ. Гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчсөнөөс хойш дөрөв хоногийн дараа тэрбээр коронавирус халдварын шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Шүүх түүнийг өөр хэд хэдэн хүнд халдвар тараасан гэж буруутгаж байгаа бөгөөд Тригээс халдварласан иргэдийн нэг нь нас баржээ.

Хилчид долоон ширхэг байгалийн чулууг хил гаргах гэж байсан зөрчлийг илрүүлжээ
Хилчид долоон ширхэг байгалийн чулууг хил гаргах гэж байсан зөрчлийг илрүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.