2021 оны есдүгээр сарын 06-ны өдрийн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан 0108-р ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин түрүүч Г.Энхболд нар илрүүлсэн байна.
Тодруулбал, 55355473 дугаарын ачааны вагоны рамын хөндийд нуусан ууттай 7 ширхэг, нийт 10,125 кг байгалийн чулууг илруулсэн байна. Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгсөн байна. .