Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жавхлан: Уран бүтээлээ хийхээр АН-аас гарч байна, АН-ынхан асуух зүйл гарвал холбоотой байгаарай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нөхөн сонгууль болох гэж байна. Намайг тус сонгуульд дэвшинэ, дэвшихгүй гэсэн мэдээлэл их явсан. Надад нөхөн сонгуульд оролцох санаа байгаагүй учраас би энэ мэдээллийг их гайхаж хүлээн авсан. СЕХ-ны наана цаагуур гүйж, дэвшихээр гүйсэн удаа байхгүй гэдгийг хэлмээр байна.

Сүүлийн үед АН маш их хэрүүл уруултай байх болсон. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй байдаг. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр, шийдлүүд гардаггүй. Хэрүүлийн бузар гэж юу байдаг билээ. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Урдах хэрүүлээ дийлэхгүй байж, улс орныг хөгжүүлнэ гэдэг юу бол. Тиймээс АН-аас гарч байгаа. Цаашид хийх ажил маш их байна.

Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн маань эвтэй байгаарай. Монгол Улс нэг цул байх ёстой шүү. Нэг нэгнийгээ хүндэлж, хайрлаж, талцахгүй байгаарай. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье.

Миний бие “Хамаг Монгол” төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна” гэлээ.

Орон нутагт 2828 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт 2828 тохиолдол бүртгэгдлээ
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг томилов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг томилов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.