Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт өнгөрсөн шөнө цас оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийт нутгаар ойрын өдрүүдэд сэрүүсэж, бороо хур ихээр орж буй. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Завхан аймгийн нутгаар цас хаялж, зарим сумдаар их хэмжээний цас орсон байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар энэ өвлийн анхны цас орлоо. Тэс, Эрдэнэхайрхан 0 см, Цэцэн-Уул 3 см, Баянхайрхан 4 см, Сонгино 5 см цасан бүрхүүл тогтсон байна.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Наймдугаар сарын 22-нд буюу өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш буюу наймдугаар сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

Завхан аймаг Баянхайрхан сум 2021.08.22
Завхан аймаг Баянхайрхан сум 2021.08.22
Завхан аймаг Баянхайрхан сум 2021.08.22
Завхан аймаг Баянхайрхан сум 2021.08.22
Завхан аймаг Баянхайрхан сум 2021.08.22

Л.Баттөр: 11-ээс доош насныханд анхаарал сайн хандуулах шаардлагатай
Л.Баттөр: 11-ээс доош насныханд анхаарал сайн хандуулах шаардлагатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд