Дотоодод дельта хувилбарын тохиолдол нэмэгдэж буй энэ үед боловсролын байгууллагууд үлй ажиллагаагаа хугацаа ёсоор эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан холбогдох албаныхан иргэдийг сонор сэрэмжээ алдалгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсаар буй. Ингэхдээ халдварын эрсдэлд вакцингүй насныхан буюу 12-оос доош насны хүүхдүүд эрсдэл өндөртэй байгаа аж. Наймдугаар сарын 21-ны өдрийн байдлаар 1642 хүүхэд халдвар авч, хэвтэн эмчлүүлж байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Хичээл сургууль нээгээд явахаас өөр аргагүй. Вакциндаа хамрагдсан 12-17 насныханд санаа зовох зүйл алга. 11с доош насныханд анхаарал сайн хандуулах шаардлагатай. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлүүд хязгаарлагдана. Багш, ажилчид вакциндаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй+TEST+Хавьтал" хэмээн жиргэжээ.
Хичээл сургууль нээгээд явахаас өөр аргагүй. Вакциндаа хамрагдсан 12-17 насныханд санаа зовох зүйл алга. 11-с доош насныханд анхаарал сайн хандуулах шаардлагатай. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлүүд хязгаарлагдана. Багш, ажилчид вакциндаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй+TEST+Хавьтал