Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр ангид эхний өдөр 6800 хүүхэд бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ЕБС-ын нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн цахим бүртгэл өчигдөр эхэлсэн. Тухайн өдрийн 14.00 цагийн байдлаар нэгдүгээр ангид элсэн орох 6800 хүүхэд бүртгүүлж, тэдний цахим бүртгэлийг эцэг, эхчүүд нь баталгаажуулаад байгааг Боловсролын мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Цахим бүртгэлин баталгаажуулалтыг эцэг эхчүүд www.parent.edu.mn үндсэн системд хандан элсэлтийн бүртгэлийн шалгах гэсэн цонх руу орж хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийж хандах юм байна. Ингэснээр хүүхдийн талаарх хаягжилт болон хамран суралцах тойргийн хүрээний элсэн орох сургууль зэрэг бүх мэдээлэл гарч ирэн баталгаажих аж.

Цахим бүртгэлийн системд хүүхдээ баталгаажуулж бүртгүүлэхэд явцад тухайн өрхийн шилжих хөдөлгөөний шинэчилсэн бүртгэл харагдахгүй байна гэсэн асуултыг иргэд их тавьж энэ талын гомдол санал их гарч байгаа аж. Энэ нь ЕБС-ийн элсэлтийн бүртгэлтэй давхцан шилжилт хөдөлгөөн хийсэнтэй холбоотой учир иргэдийг шилжилт хийсний дараах өдрөөсөө эхлэн цахим бүртгэлд дахин хандахыг зөвлөн сануулж байна.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэн суралцах юм.

Жо Байден: Афганистанаас цэргийн хүчээ татах нь Америкийн хувьд хамгийн зөв шийдвэр
Жо Байден: Афганистанаас цэргийн хүчээ татах нь Америкийн хувьд хамгийн зөв шийдвэр
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ