Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Сүргийн дархлаанаас илүү хувь хүний хариуцлагад найдах цаг ирсэн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
5 минут 18 секунд

Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Наадмын дараа намар гэдэг. Удахгүй хичээл сургууль орж, их сургуульд орохоор зэхсэн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-д оролцох билээ. Тэгвэл коронавирусийн нөхцөл байдал, цаашдын төлөв, сүргийн дархлаа зэргийн талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Мандахнарангаас тодрууллаа.

-Халдварын одоогийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлүүлье. Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллоор халдварын тоо ирэх саруудад нэмэгдэх үү?

-ХӨСҮТ-ээс өдөр тутмын явцын мэдээг авч байгаа. Үүнээс үзэхэд халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн энэ үед нийслэл дэх хүн амын хөл хөдөлгөөн, вакцинжуулалт зэрэгтэй холбоотойгоор буурч байгаа үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ намрын улиралд хичээл сургууль эхэлдэгтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн нэмэгдэх, шинэ үүсч буй мутацийг халдвараар өвдөх тохиолдол ихсэж болзошгүй.

-Эрдэмтдийн зөвлөлөөс наймдугаар сарын сүүлээр ЭЕШ-ыг зохион байгуулах тооцооллыг бий болгосон талаар албаныхан мэдээлэл өгч байна. Тухайн үед оюутан сурагчдын хөл хөдөлгөөний ихэсдэг. Өөрийн тань хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Манай эрдэмтдийн зөвлөлд нарийн тооцооллыг хийж буй математикч нартай зөвлөлдсөний үндсэн дээр тухай бүрийн саналыг гаргаж ажилладаг. Нөгөөтээгүүр хичээл, сургууль, ААН байгууллага цар тахлын үеийн хаалттай байдлаар удаан үргэлжилэхэд хэцүү. Иймээс аль аль талдаа зөвшилцөөд хамгийн боломжтой хувилбараар нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, ажиллаж амьдрах, сурч боловсрох нөгөө талдаа халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг тэнцвэртэй барих шаардлага зүй ёсоор үүсч үүснэ”

-Одоогийн байдлаар манай улсын хүн амын 60 гаруй хувь нь бүрэн тунгаа авсан байна. Тэгвэл хүн амын 70-90 хувьд вакцинжуулалттай байж сүргийн дархлаа тогтоно мэргэжлийн албаныхан хэлж байсан удаатай. Вакцинжуулалтын үр дүнгийн талаар гаргасан тооцоолол, судалгаа бий юу?

-Сүргийн дархлаа гэдгээс татгалзах хэрэгтэй болж байна. Энэ өвчний үүсгэж буй вирусийн шинж чанар хувьсан өөрчлөгдөж зарим улс орнуудад өвдөөд эдгэсэн хүн, вакцинаа хийлгэсэн хүн ч тусч байна. Сүргийн дархлаа гэдэг ойлголтыг бүрэн таньж мэдээгүй байхдаа дэлхийн хөгжсөн орнуудын ярьж байсан зүйл. Сүргийн дархлаанаас илүүтэйгээр хувь хүний хариуцлагад найдах цаг ирсэн байна. Мэдээж вакцинжуулсан учраас тодорхой хэмжээнд халдварын хүндрэл, нас баралтаас хамгаалж байгаа. Хамгийн гол нь манай улсад бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдол болон нас баралтын тоогоор дэлхийн дунджаас тав дахин бага байгаа. Хэрвээ вакцин хийлгээгүй бол өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн халдвар болон нас баралтын тоо одоо байгаагаасаа тав дахин их байх байсан.

-Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэх боллоо. Тэгвэл өвчлөл хөл хөдөлгөөн нэмэгдэх үеэр вакцинжуулалтгүй, бага насны хүүхдүүдийн дунд халдварын тархах нөхцөл байдал хэр байгаа талаар бид тодруулъя?

-Монгол улсад ирүүлсэн ДЭМБ-ын зөвлөмжаар бол вакцин бол өөрөө шинэ зүйл. Энэ нь эмийн хатуу зохицуулалттай холбогдож яригддаг учраас хөгжсөн орнуудын эмийн агентагуудын зөвлөмж, үйлдвэрлэгчийн зөвлөмж зэргийг харгалзан үзэж хэдэн насны ямар хүнд вакцин хийхийг шийдэж байна л даа. Эдгээр байгууллагуудын шийдвэрт үндэслэн 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулж байгаа. Хамгийн гол нь нийт шийдвэр гаргаж буй төвшинд, иргэд ч тэр хариуцлагатай байх хэрэгтэй. Төр засаг ч, иргэд ч халдварын нөхцөл байдлыг тоохоо больсон хандлага ажиглагдаж байна.

-Эрдэмтдийн зөвлөлийн өгсөн тооцоолол зөрдөг талаар олон нийт бухимдалтай байдаг. Тэгвэл тооцооллыг олон нийтэд ил болгоно гэдэг өөрөө маш хариуцлага шүү дээ. Та бүхний зөвлөлийн тооцооллууд яагаад зөрдөг шалтгааныг та тайлбарлаж өгөөч?

-Зарим тохиолдолд нөхцөл байдлаа бүрэн тооцож чадаагүйгээс тооцоо зөрөх зүйл гарсан байх. Энэ тал дээр өөрсдийгөө өмөөрсөн зүйл байхгүй л дээ. Нэгдүгээрт, шинэ вирусийн тархвар тооцооллыг анх удаа эрдэмтэд хийж үзэж байна. Аливаа мэдээллийг өгөхийн өмнө дахин дахин нягтлахгүй бол иргэдэд хуурамч тайвшралыг бий болгох магадлалтай. Цааш цаашид улам тооцооллоо улам сайжруулж явах байх.

С.Эрдэнийн АН-ын зарим нөхөд О.Баасанхүүг Сонгинохайрханы нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр
С.Эрдэнийн АН-ын зарим нөхөд О.Баасанхүүг Сонгинохайрханы нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр "ХУРЦАЛЖ" эхэлсэн сурагтай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.