Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

E Mongolia болон qr.ulaanbaatar.mn системээр үйлчлүүлэгчдийн вакцины гэрчилгээг шалгана

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж эхлээд буй. Хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм.

Тус хариуцлагын гэрээнд коронавирусийн вакцинд хамрагдаж 14 хоног өнгөрсөн иргэдэд үйлчлэх шаардлагыг тавьж буй. Ингэхдээ e-Mongolia.mn болон qr.ulaanbaatar.mn системийг ашиглан үйлчлүүлэгчдийн вакцины гэрчилгээг шалгаж, вакциндаа бүрэн хамрагдаж, 14 хоног өнгөрсөн иргэнийг нэвтрүүлэх боломжтой аж.

Төв талбайд Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
Төв талбайд Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.