Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цэргийн дээд цол гардуулна. Тодруулбал, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Ж.Болд, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа П.Одонбаатар, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа, П.Батаа нарт генерал цол олгох гэж байгаа юм байна.
ЦЕГ-ын дарга Ж.Болдын хувьд хурандаа цолоо 2018 онд авч байсан бөгөөд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч гэдэг утгаараа генерал цолны болзолыг хангаад буй аж. Ер нь ЦЕГ-ын үе үеийн дарга нар дээд цол генерал цолыг авдаг бөгөөд дотоодын цэргийн командлагч хэмээх албан тушаал нь цолны болзлоо хангасан гэсэн үг. Ж.Болд нь мөрдөн байцаагчаас ЦЕГ-ын дарга болтлоо дэвшсэн туршлагатай юм.
Мөн Тагнуулын Ерөнхий газрын дарга болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар ч мөн адил генерал цол олгогддог албан тушаал гэж хэлж болох юм.