Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэхийн сацуу дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Ардчилсан намын бүлгийн гишүүд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намуудын тухай хуульд оруулах өөрчлөлтөд онцгой анхаарах, уг хууль нь улс төрийн намуудын төлөвшил, улмаар Монгол Улсын хөгжил, тогтвортой байдалд чухал нөлөөтэй болохыг онцлов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрх, улс төрийн оролцоо, хөрш орнуудтай харилцах харилцаа, ковидын нөхцөл байдал, цар тахалтай тэмцэж буй эмч нарын цалин хангамж, үндэстний цөөнхийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд санал бодлоо илэрхийлж цаашид Төрийн тэргүүнийг эдгээр асуудалд онцгой анхааран хамтран ажиллахыг хүслээ.

Бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам 30 жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, тэгш эрхийг бэхжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэхүү үнэт зүйлийн төлөө дэмжин хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн хэзээ хэзээнээс хүнд цар тахлын энэ цаг үеийг эв нэгдэлтэй байж давж гарна гэдгийг онцоллоо.

Сөрөг хүчин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Сөрөг хүчин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.