Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөрөг хүчин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам 30 жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, тэгш эрхийг бэхжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэхүү үнэт зүйлийн төлөө дэмжин хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн цар тахлын энэ цаг үеийг эв нэгдэлтэй байж давж гарна гэдгийг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардчилсан намын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлж, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө улс төрийн намууд, түүний дотор Монгол ардын нам болон Ардчилсан намууд эв нэгдэлтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон дурдлаа. Мөн “Миний бие Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллана. Цаашлаад парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын Бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэв.

"Urban jeans" компанийн захирал Ерөнхий сайдад хандлаа
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.