Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Тэрбээр бүрэн эрхээ дуусахаас өмнө өнөөдөр гурван хүнд цэргийн дээд цол олгожээ. Тодруулбал, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний анги салбаруудыг зохион байгуулж, өгөгдсөн үүрэг даалгаврыг богино хугацаанд амжилттай биелүүлж, Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг барьж дуусгахад бие бүрэлдэхүүнээ манлайлан ажилласан гэж үзэн, Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн штабын дарга Л.Гансэлэмд хошууч генерал, Жанжин штабын дарга Д.Ганзоригт дэслэгч генерал цол олгожээ.
Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч Т.Лодойдамбад Бригадын генерал цол олгосон байна.