Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.
Онцгой байдлын алба нь ийнхүү дөрвөн бригадын генералтай боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ж.Чүлтэмсүрэн гэж хэн бэ
Боловсрол:
• 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
• 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
• 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
• 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
• 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
• 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
• 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
• 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
• 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
• 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
• 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.
Л.Болдбаатар гэж хэн бэ
Боловсрол:
- 1971-1981 онд Ерөнхий боловсролын сургууль
- 1981-1983 онд Украйн Улсын Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн зэвсэглэлийн техник-механикч мэргэжлээр,
- 1989-1993 онд ОХУ-ын Пелза хотын Цэргийн их сургуулийг Пуужин-тийрэлтэт артиллерийн инженер,
- 2000-2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер-аргазүйч мэргэжлээр,
- 2004-2005 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
- 2019 онд ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн докторантурт суралцаж төгссөн.
Ажилласан байдал:
- 1983-1986 онд МАА-ийн 133-р ангид салаа, салбарт захирагч,
- 1986-1989 онд МАА-ийн 136-р ангид Пуужин-артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,
- 1993-1996 онд ЗХ-ний 019-р ангид Пуужин артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,
- 1996-2004 онд ЗХ-ний 150-р ангид Зэвсэг техник хадгалах баазын дарга,
- 2004-2006 онд ОБЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газарт хүний нөөцийн сургалт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн,
- 2006-2008 онд ОБЕГ-т Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ТЗХНХэлтэст хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
- 2008-2012 онд Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
- 2012-2014 онд БТХАГ-т Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
- 2014-2015 онд БТХАГ-т Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга,
- 2015-2022 онд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга,
- 2022 оны 02 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.