Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.03.18/ Монголын анхны эмэгтэй генерал цолыг Г.Болорт хүртээлээ. Тэрбээр баярын сэтгэгдлээ "Шинэ зууны эхний жилд миний бие энэхүү хүндтэй цолыг хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Монголынхоо ард түмэндээ, нийт эмэгтэйчүүддээ нэгэн түүхийн шинэ хуудсыг нээж байгаа учраас хувийнхаа болон гэр бүлийнхээ зүгээс талархаж буйгаа илэрхийлье.
Миний бие цэргийн сургуулийн анхны сонсогсооч авахуулаад 28 дахь жилдээ Зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний мэргэжлийн сургалт бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай" хэмээн хуваалцлаа.
Түүний хувьд цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй албан хаагч, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер аж.