Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Сонгуулийг шударга зөв явуулсан СЕХ-нд талархаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Сонгууль амжилттай болж дууслаа. Сонгуулийг шударга зөв явуулсан СЕХ-нд талархаж байна. Шинэ соёлыг бий болгосон сонгууль болсон. Цаашдаа иргэд байгаа газраасаа цахимаар санал өгөх санаачилгыг дэмжиж байна. Мөн тогтолцоондоо анхаарах хэрэгтэй. Сонгуульд хүний оролцоог багасгах шаардлагатай. Бүх зүйлийг цахимжуулах шаардлагатай"

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Цахим сонгуулийн асуудлаар судалгаа, Олон Улсын туршлагыг судалж, цахим бодлогын байнгын хороонд саналаа өгсөн"

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Энэ удаагийн сонгууль харьцангүй хэрүүл тэмцэл, хэл ам, гомдол багатай сонгууль боллоо. Гэхдээ жил ирэх тусам сонгуулийн ирц буурч байна. Тийшээс иргэн хүн хаана ч байсан, байгаа газраасаа хурууны хээгээрээ саналаа өгдөг боломжийг бий болгож болох уу. Энэ удаагийн сонгууль цар тахлын үед иргэд хаа сайгүй тусгаарлагдсан, уурхайд ажилладаг, уул хадаар явж байна гээд тодорхой шалтгаануудыг улмаас хамрагдаж чадсангүй. Энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ"

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн сонгуульд иргэдийн болгоомжлол маш их байсан. Тиймээс сонгуулийн ирцэд нөлөөлсөн гэж бодож байгаа. Бид сонгогчийн сонгуулийн боловсролын асуудалд анхаарч ажиллана. Хурууны хээгээс гадна бүртгэлийн асуудалд зайлшгүй анхаарах ёстой байна" гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Ууганбат: Вакцинд хамрагдаагүй иргэд орон нутаг руу түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино
Б.Ууганбат: Вакцинд хамрагдаагүй иргэд орон нутаг руу түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино
 
ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.