Сан-Паулугийн их сургуулийн судлаачид Бразилд хурдацтай тархаж байгаа “SARS-CoV-2” коронавирусний шинэ хувилбарыг илрүүлжээ.
““P4” гэж нэрлэсэн хувилбарын эх үүсвэр нь тодорхойгүй байна. Шинэ хувилбарыг Сан-Паулу мужийн Мокока хотоос анх илрүүлсэн бөгөөд дараа нь Порту- Феррейра хотод тархсан. “P4” илүү халдвартай эсвэл аюултай эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна" гэж Бразилын вирус судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Араужо Жуниора мэдээлсэн байна.
Шинэ хувилбар нь "бразил” хувилбар болох “P1” ба “P2”, Филиппинд тархсан “P3” хувилбартай нийтлэг гарал үүсэлтэй бөгөөд эдгээр вирус бүгд B.1.1.28 төрөлд хамаардаг аж.