Нийслэл болон орон нутагт веросел вакцины эхний тунд хамрагдсан иргэд 21 хоногийн дараа давтан тунгаа хийлгэж болно гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 32,253 хүн дархлаажуулалтанд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 936,481 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 564,190 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 888,503 хүн хамрагдсан бол 167,103 хүн бүрэн тун тариулжээ.
Улсын хэмжээнд 1,824,984 хүн эхний тунгаа хийлгэсэн бол бүрэн тунд хамрагдсан 731,293 хүн байна. Насны хувьд 65-69 настай хүмүүс вакцинд хамрагдалт сайн байгаа бол 25-29 насны хүмүүсийн дархлаажуулалт идэвхгүй байгаа юм. Иймд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөв.