Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын Ерөнхийлөгч вакцинд хамрагдаагүй хүмүүст “хатуурхах болно“ хэмээн мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францад коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй хүмүүст хатуурхах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Le Parisien сонинд өгсөн ярилцлагадаа "Вакцинд хамрагдаагүй иргэдийг залхаахыг хүсэж байна, бид үүнийгээ эцсээ хүртэл хийх болно" гэжээ.

Гэвч улс төрийн хүрээллийнхэн нь түүний ярилцлагад ашигласан хатуу хэллэг нь ерөнхийлөгчийн хувьд зохисгүй гэж үзэж байгаа аж.

Сөрөг хүчний парламентын гишүүд засгийн газрын эсрэг нэгдэж, вакцин хийлгээгүй хүмүүсийг олон нийтийн амьдралд оролцохыг хориглох хуулийн төслийг хойшлуулсны дараахан тус улсын Ерөнхийлөгч ийн ярьсан байна.

Хууль тогтоомжийг энэ долоо хоногт санал хураалтаар батлах байсан ч вакциныг эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргэж, Францын хэд хэдэн парламентын гишүүд энэ асуудлыг илтэд эсэргүүцсэн юм.

Мягмар гарагт Le Parisien сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ноён Макрон "Хүчээр вакцин хийлгэхгүй гэсэн ч нийгмийн амьдралд оролцох боломжийг нь аль болох хязгаарлах замаар хүмүүсийг залхаахыг зорьж байна. Вакцин хийлгээгүй хүмүүсийг шоронд явуулахгүй. Гэхдээ бид тэдэнд хэлэх хэрэгтэй, нэгдүгээр сарын 15-аас эхлэн вакцин хийлгээгүй бол ресторанд орох боломжгүй болно. Та кофе ууж чадахгүй, театрт ч очих боломжгүй болно" гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

ЗГ-аас айл өрхүүдэд нэг их наядын ус, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ
ЗГ-аас айл өрхүүдэд нэг их наядын ус, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.