Шадар сайд С.Амарсайханаас вакцинжуулалтын явц болон УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах талаар тодрууллаа.
Тэрбээр "Өмнө илэрхийлж байсан шиг гуравдугаар тунгийн вакцинжуулалт 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжих асуудал хойшлогдож байна. Вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй 100,000 гаруй иргэн байна. Эдгээр иргэд маань вакциндаа хамрагдах хэрэгтэй байна. Гуравдугаар тунд хамрагдаагүй иргэд маань мөн вакциндаа хамрагдах хэрэгтэй. Омикрон хувилбар вакцинд тодорхой үйлчлэл үзүүлж байгаа учраас бид энэ тал дээр анхаарч вакцинжуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай байна" гэв.