Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Файзер компаниас вакцины дуусах хугацааг 9 сараар тогтоосон тул хугацаа дуусах болоогүй“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

Вакцины хугацааны асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс COVAX хөтөлбөрөөр болон Японы Засгийн газрын тусламжтайгаар файзер вакцины худалдан авалт хийж байгаа. COVAX хөтөлбөрийн хүрээнд вакцин авч байгаа дэлхийн 130 гаруй орон руу Файзер компаниас захиа илгээсэн. Энэ захианд -60-аас -90 хэмийн хүйтэнд хадгалагдаж байгаа файзер вакцины хугацааг 6 сараар тогтоодог байсныг нэмж гурван сараар сунгахад вакцины чанарт өөрчлөлт орохгүй байгаа тул файзер компани албан ёсоор шошго дээрх хугацааг гурван сараар сунгасан. Файзер компанийн зүгээс есдүгээр сарын 20-ноос хойш үйлдвэрлэсэн бүх вакцины шошго дээр дуусах хугацааг 9 сараар тавьсан. Тиймээс вакцины хугацаа дуусах гэсэн асуудалд иргэд санаа зовох шаардлагагүй" гэв.

Д.Монголхүүг өмөөрсөн жагсагч Д.Отгонтуяагийн шүүх хурал хойшилжээ
Д.Монголхүүг өмөөрсөн жагсагч Д.Отгонтуяагийн шүүх хурал хойшилжээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.