Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 684 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 51931 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 638 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 41 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4059 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2074
- Хүндэвтэр-1334
- Хүнд-535
- Маш хүнд-116 хүн байна.
Энэ хугацаанд 708 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 45853 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 244 болсон байна.