Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Халдварын тархалт өндөр хувьтай байвал вирусийн мутаци үүсэх эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

  ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл өглөө. Тэрбээр "2020 оны эхэн үеэс хойш дэлхий дахинд халдварын тархалт тасралтгүй өссөөр оны сүүлд оргил үедээ хүрсэн. Ингээд алгуур буурч байсан ч гуравдугаар сарын эхэн үеэс ахиад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Халдварын тохиолдол нас баралт хоёр шууд хамааралтай байгаа.

  Иймд улс орнууд өвчлөлийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад хязгаарлалтын дэглэмүүдийг авч хэрэгжүүлж байна.  Чухал үр дүн нь дархлаажуулалтын үр дүнг хадгалах.  Дархлаажуулалтыг эрчимжүүлэх үед халдварын тархалт өндөр хувьтай байвал вирусийн мутаци үүсэх эрсдэлтэй байдаг. Дэлхий нийтэд вирусийн шинэ хувилбараар үүсгэгдсэн халдвар эрчимтэй байгаа учраас бид тархалтыг бууруулах зорилгоор хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлж байна.

  Түүнчлэн Улаанбаатар хотоос аймаг орон нутаг руу халдвар тархахаас хөл хорио сэргийлэх ач холбогдолтой.  Цаашлаад бид хөл хориогоо ямар үе шаттай, хэрхэн сулруулахаа төлөвлөөд явж байна. Эхлээд хөл хорио сулруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хязгаарлалтын дэглэмийг цуцалсны дараа халдварын дараагийн давалгаа гардаг учраас дэглэмийг үе шаттай бууруулах хэрэгтэй. Хөл хорионы хугацаа дуусмагц шууд бүх юм нээгдэнэ гэж ойлгож болохгүй. Тиймээс ард иргэд маань ойлгож дэмжээрэй" гэлээ.

ХЗБХ: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв
ХЗБХ: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.