Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдвартай 96 хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдлээ.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Гуравдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 53 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

  Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад нас барсан хүний тоо 96 болоод байна. Үүнээс 88 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 8 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байна.

Өнөөдрөөс эхлэн 45-аас дээш насныхан дархлаажуулалтад хамрагдана
Өнөөдрөөс эхлэн 45-аас дээш насныхан дархлаажуулалтад хамрагдана
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна