Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Ананд залуу бөхчүүдийг бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 8 секунд

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс лхагва гарагт зодог тайлсан Ёкозүна Какүрюү М.Ананд хэвлэлийн бага хурал хийлээ.

Какүрюү, “Миний бие дэвжээн дээрээ дахин нэг удаа гарахыг хүсэж байсан ч бие махбод маань туйлдаж, урам зориг маань ч мохож эхэлсэн тул ийнхүү зодог тайлах шийдвэрийг гаргалаа” хэмээн ярив. Мөн бэртлийн улмаас олон удаагийн тэмцээнийг өнжсөнийг ойлгон хүлээн авсан Японы Сүмо бөхийн холбоонд талархал илэрхийлжээ.

Какүрюү сүмоч болох хүсэл эрмэлзэл тээн эх орноосоо 16 настайдаа Японд ирж байснаа дурсаад, аажмаар цол ахисаар Ёкозүна хэмээх эрхэм доод цолыг хүртсэнээр мөрөөдлөө биелүүлсэн хэмээн хэллээ. Мөн М.Ананд залуу бөхчүүдийг бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ бусдад багшлах нь амаргүй болохыг дурдаад, Ёкозүна, Озэки цолтныг бэлтгэхэд сурах зүйл их байгаа гэдгээ онцлон хэлсэн байна.  

Хэт хүнд масстай хар нүхний зургийг
Хэт хүнд масстай хар нүхний зургийг "шинээр" авчээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.