Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэт хүнд масстай хар нүхний зургийг “шинээр“ авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Одон орон судлаачид M87 галактикийн төв дэх хэт хүнд масстай хар нүхний зургийг шинээр авчээ. Судлаачид хар нүхний анхны зургийнхаа мэдээллийн архивыг нарийвчлан шалгаж, уг биетийн эргэн тойрон дахь гэрлийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтдийн судалгааг “Astrophysical Journal” сэтгүүлд нийтэлсэн байна.

Гэрлийн долгион нь янз бүрийн чиглэлд хэлбэлзэж байдаг боловч соронзон орны нөлөөгөөр туйлшрах боломжтой ажээ. Энэ хэлбэлзэл нь нэг шугаман хавтгайгаар хязгаарлагддаг байна. Гэрэл нь хар нүхний соронзон орны хязгаарыг хянаж, 2019 оны зурагтай харьцуулахад илүү тод дүрсийг бий болгожээ.

Соронзон орон нь хар нүхний эргэн тойрон дахь бодисын мушгиралдсан хөдөлгөөнийг үүсгэдэг байна. Соронзон орныг судалснаар эрдэмтэд хар нүхний эргэн тойрон дахь материудын хөдөлгөөнийг илүү сайн ойлгож чадах юм. Энэ нь хэт хүнд масстай хар нүх хэрхэн үүсэн бий болж, томордгийг судлахад тус дөхөм болох аж.

Дэвсгэр мэдээлэл: 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Event Horizon Telescope” төслийнхөн хар нүхний анхны зургийг авсан билээ.

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорино
С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорино
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.