Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халдварын тоо эрс өсөж байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Өнөөдөр УОК хуралдана. Эрсдэлтэй гэсэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашлаад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл аймаг орон нутаг болон Улаанбаатарт шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр төлөвлөсөн.

Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нэмэгдээд байвал дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно гэдгийг иргэддээ хэлсэн байгаа. Шинжилгээ, тусгаарлалтын байртай холбоотой албан тушаалтнуудын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Жагсаал цуглааны үйл ажиллагаа хориотой байгаа. Жагсаал хийсэн иргэдэд хуулийнхан зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээ авсан” гэв.

Д.Ганбат: Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна
Д.Ганбат: Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.