Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Яривал их олон юм байна. Коронавиусийн олон янзын хувилбар гарч ирээд мутацид орж байна. Энэ талаар судалж байгаа юу? Засгийн газар КОВИД-19-ийн өмнө ялагдсан хоёр дахь Засгийн газар боллоо. 15 мянган хүнд шинжилгээ хийхэд 437 хүнээс халдвар илэрч байна. 13 аймагт халдвар тарчихлаа. Цаашаа тархах нь цаг хугацааны л асуудал болсон.

Халдвартай хүнийхээ тоог зориуд нэмээд байна уу? УИХ-ын дарга Японтой адил хөгжье гэдэг. Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна. Коронавирустэй тэмцэх бүтэц байгуул гэж би хэлж байсан. Хэлсэн ярьсныг хийж байсан бол ийм юм болохгүй. Зөв шийдвэр ард түмэнд таалагддаггүй” гэлээ.

Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа
Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа
 
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.