Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 370, долоон аймагт 67 тохиолдол батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

"Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа.

Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна. Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,462 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,243, хүндэвтэр194, хүнд 18 нэн хүнд 7 хүн байна" гэв.

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилжээ
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилжээ
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.