Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн сувилагч хуурамч шинжилгээ үйлдсэн асуудлыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм барьдаггүй, ажилчид амны хаалт зүүдэггүй, зай барьдаггүй, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй зэрэг асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан албан тушаалтан 6, дэглэм зөрчсөн 5, эмх замбараагүй байдал үүсгэсэн 2, нийт 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлээд байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд хууль зөрчиж, PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой цар тахлын үед хууль бусаар тендер явуулж байна, мөнгө завшиж байна гэсэн гомдол УОК-т гомдол ирүүлсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад албан тушаалтантай холбоотой гэж үзэн АТГ руу шилжүүлсэн. БЗД-ийн 26 дугаар хороонд хэсэгчлэн хөл хорьсонтой холбогдуулан хорооны нутагт иргэд зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан. УОК-оос цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан "Улбар шар" түвшинд шилжих шийдэр гаргасан.

Энэ үед жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Гэтэл холбогдох журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцно " гэв.  

БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд мэдэгдэл хийжээ
БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд мэдэгдэл хийжээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.