Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий даяар ихэр хүүхдүүд төрөх тохиолдол эрс нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Дэлхий даяар ихэр хүүхдүүд шинээр мэндлэх нь 1/3-ээр нэмэгдсэн болохыг судалгаагаар харуулжээ. Дэлхий даяар жил бүр 1,6 сая ихэр хүүхэд мэндэлдэг байна. Энэ нь шинээр мэндэлж буй 42 хүүхэд тутмын нэг нь ихэр гэсэн үг юм. 1980 оноос хойш ихэр хүүхэд мэндлэх тохиолдол бараг 30 хувиар нэмэгджээ.

Human Reproduction сэтгүүлд нийтэлснээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ихэр хүүхдүүдийн төрөлт нэмэгдэж дээд хэмжээндээ хүрсэн байна. Тухайлбал Азид 32, Умард Америкийн бүс нутагт 71 хувиар өсчээ. Африк тивд ихэр хүүхэд мэндлэх явдал өндөр байдаг ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн амын өсөлтийн хэмжээтэй хамааран огт өөрчлөгдөөгүй байна.

Энэхүү судалгааг 165 улсаас 2010-2015 оны хооронд цуглуулсан баримтыг 1980-1985 оны хоорондох баримттай харьцуулан хийжээ. Ингэхэд шинээр мэндэлж байгаа ихэр хүүхдүүдийн 80 хувь нь Ази, Африкт бүртгэгдсэн аж.

Эх сурвалж: ВВС

Говь-Алтай аймагт ингэ ихэрлэжээ
Говь-Алтай аймагт ингэ ихэрлэжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.