Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт ингэ ихэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэжээ. Тодруулбал, Улсын аварга малчин Б.Дашмягмарын тэмээн сүрэгт байсан малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарчээ. Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээж ирсэн. Хэдэн жилийн өмнө түүний ах Б.Дашмягмарын ингэ бас ихэрлэж байсан түүхтэй аж.

Түүнчлэн өнгөрсөн жил Шарга сумын нэгдүгээр багийн Сумын сайн малчин Ч.Түмэннастын хотонд ингэ ихэрлэж эр, охин хоёр ихэр ботго гарсан билээ. 

Ломбардын үйлчилгээ эрхлэгчдийн 20 хувь нь хаалгаа барьжээ
Ломбардын үйлчилгээ эрхлэгчдийн 20 хувь нь хаалгаа барьжээ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.