Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулав.
2021 оны гуравдугаар сарын 13- 17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.