Энтрепренер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од өөрийн юүтүүб хуудсанд подкаст хийдэг билээ. “Ideree’s podcast”-д жүжигчин Г.Ундармаа оролцсон. Энэхүү дугаараас онцлох 13 эшлэлийг хүргэж байна. Жүжигчин Г.Ундармаагийн хүүхдээ хүмүүжүүлэх, гэр бүлийн сайхан харилцаа, хосуудын харилцаа, гэрийн эзэгтэйн шинж чанарын талаарх хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.
- Охиноо багад манайх гэрийн үйлчлэгтэй байсан. Охины өрөөг цэвэрлүүлдэггүй. Өөрөөр нь цэвэрлүүлдэг байв. Одоо миний охины бүх зүйл цэгцтэй байдаг.
- Англи хэлээр хичээл ордог сургуульд охиноо гуравдугаар ангиас өгсөн. Анх ороход нь хамгийн сайн бүжгийн багшаар хичээл заалгуулж, хамгийн гоё бүжгийн хувцсыг мэргэжлийн дизайнераар оюулж өгч урлагийн үзлэгт оруулж байсан. Урлагийн үзлэгээр түрүүлэхэд сургуулийн хүүхдүүд нь шинэ гэж гадуурхахгүйгээр “сайн бүжиглэдэг охин” гэж хүлээж авсан.
- Спорт хүүхдийн хүмүүжилд их чухал. Хүүхэд хүмүүжүүлэхэд аав, ээжүүд зөв байх ёстой. Өөрөө нэр хүндтэй байхыг хичээгээд хүүхдээ орхиж болохгүй.
- Хүүхэддээ анхаарал хандуулна гэдэг нь тойглох биш. Хамт баярын ширээгээ засдаг, хамтдаа хоол, өглөөний дасгал хийдэг. Манай нөхөр, охин хоёр зундаа сагсны шийдэн дээр өнждөг байсан. Энэ нь цаагуураа хүүхдийг хүмүүжүүлж байдаг. Айлын хүүхэдтэй хүүхдээ жишээд сургааль айлдаад байх хэрэггүй.
- Хүүхдийнхээ хажууд хүн муулна гэдэг байж боломгүй зан. Өөрөөсөө авч хаях хэрэгтэй. Жижиг юм гэлгүй хүүхэд нь цэцэг эхээсээ үлгэр дуурайлал авч байдаг.
- Гэрийн ажил хийж байж л гэртээ гоё амьдарна.
- Тухтай цэвэрхэн орчинд байх нь миний цаашдаа хийх ажлууд илүү цэгцтэй байхын шинж. Би хувийн компани руу орохдоо “Захирал нь нэг иймэрхүү л хүн байна даа” гээд тодоройлчихдог.
- Монголын нөхцөл их хэцүү. Өвөл зунгүй шавар шавхай. Бороо, цас ороогүй үедээ битүү тоос шороо. Гэр цэвэрхэн байлгах үнэхээр хүнд. Санаанд таарсан итгэлтэй хүн олдохгүй байгаа болохоор өөрөө гэрээ цэвэрлэж байгаа.
- Тавилга бага байх хэрэгтэй. Гэртээ өөрийн хэрэглэдэг зүйлсээ л байлга. Манайд электрон бараа бараг бүгд байдаг.
- Унтлагын өрөө рүү хоол авч орохгүй. Зөвхөн ус, ундаа л байх ёстой. Гэртээ гоё байх ёстой. Надад гэрийн хувцас их бий.
- Нөхөр миний төлөө маш их хөдөлмөр гаргадаг. Би нөхөртөө их эрх. Бие биедээ бүх зүйлээ ярьж байх хэрэгтэй.
- Залуучуудын хоорондоо ярьж байгаа ярианы өнгө их ширүүн байдаг. Харилцаандаа ухаан гаргах хэрэгтэй.
- Гэр бүл болсон бол хоёр талаасаа бүгдийг сайхан байлгахаар зүтгэх. Охиноо “сайн гэрийн эзэгтэй байгаарай” гэж захьдаг.